WWE-ийн тамирчин асан бөгөөд «Guardians of the Galaxy» киноны жүжигчин Дэйв Батиста Amazon-ы бүтээж буй «God of War» бодит жүжиглэлттэй (live-action) цувралын гол дүр болох Кратосын дүрийг бүтээхээр болсныг Variety баталлаа. Батиста тус дүрийн төлөө хэлэлцээ хийж байгаа талаар Variety хоёр долоо хоногийн өмнө анх мэдээлж байсан юм.
Өмнө нь энэ дүрд сонгогдоод байсан жүжигчин Райн Херст 6-р сард зураг авалтын талбайд орлон тоглогчийн үзүүлбэр хийх үеэрээ булчингаа (bicep) тасалж, мэс засалд орох шаардлагатай болжээ. Энэхүү гэмтлийн улмаас тэрээр 2027 он хүртэл зураг авалтад эргэн оролцох боломжгүй болох нөхцөл үүссэн байна.
Иймд Amazon болон Sony нар жүжигчнээ солихоос өөр аргагүй болсон бөгөөд Amazon зураг авалтыг олон жилээр хойшлуулахын оронд дүрийн сонголтыг шинэчлэх шийдвэр гаргажээ. Үүний улмаас Херстийн тоглосон бүх хэсгийн зураг авалтыг эхнээс нь дахин хийхээр болоод байна.