Дэлхийд алдартай “Foo Fighters” рок хамтлагийн ахлагч, домогт хөгжимчин Дэйв Грол саяхан Швед улсад хийсэн тоглолтынхоо үеэр 11 жилийн өмнө болсон нэгэн мартагдашгүй үйл явдлыг эргэн дурслаа. 2015 онд Гётеборг хотод болсон тоглолтын үеэр тэрээр тайзан дээрээс унаж, хөлөө хугалсан ч тоглолтоо зогсоолгүй, эмнэлгийн тусламж авсныхаа дараа тайзан дээр эргэн ирж дууссан нь рок хөгжмийн түүхэнд хамгийн гайхалтай мөчүүдийн нэг болон үлдсэн билээ.
Саяхан тус хамтлаг яг 11 жилийн дараа Шведийн тайзан дээр эргэн ирж тоглохдоо Грол үзэгчдэд хандан: “Тэр өдөр бид хөлөө хугалсан ч тоглолтоо дуусгасан. Энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн дурсамжтай, хамгийн гал цогтой Foo Fighters-ийн тоглолт байсан” хэмээн сэтгэл хөдлөлөө хуваалцжээ. Түүний энэ зоригтой, тууштай байдал нь тухайн үед дэлхий даяарх шүтэн бишрэгчдийнх нь хүндэтгэлийг хүлээж байсан юм.
Дэйв Грол бол “Nirvana” хамтлагийн бөмбөрчин асан, өдгөө “Foo Fighters” хамтлагийн гоцлол дуучин бөгөөд рок хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг юм. Тэрээр хүнд бэртэл авсан ч хөгжимдөө үнэнч байж, үзэгчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн нь өнөөдөр ч залуу уран бүтээлчдэд урам зориг өгсөөр байна. Энэ удаагийн Швед дэх тоглолт нь хамтлагийн хувьд өнгөрсөн хугацааны дурсамжаа дүгнэсэн, бэлгэдэл дүүрэн үйл явдал боллоо.