АНУ-ын Дээд шүүхээс Холбооны нөөцийн сангийн (АНУ-ын Төв банк) удирдах зөвлөлийн гишүүн Лиза Күүк-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх Ерөнхийлөгч Дональд Трампын хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан шийдвэр гаргалаа.

Энэхүү шийдвэрийн дагуу Лиза Күүк нь өөрийг нь ажлаас халах гэсэн Ерөнхийлөгчийн оролдлогыг эсэргүүцэн тэмцэж байх хугацаандаа албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах боломжтой болж байна. Ажиглагчдын үзэж байгаагаар, шүүхийн энэхүү алхам нь АНУ-ын Төв банкны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.

Холбооны нөөцийн сан нь АНУ-ын мөнгөний бодлогыг тодорхойлдог гол байгууллага бөгөөд түүний удирдлагын бүрэлдэхүүнийг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах нь тус улсын санхүүгийн тогтолцоонд онцгой ач холбогдолтой гэж үздэг. Лиза Күүкийн энэхүү асуудал нь Төв банкны бие даасан байдал болон гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хоорондын тэнцвэрт байдлыг дахин нэг удаа хөндлөө.