Уур амьсгалын өөрчлөлт болон мөс хурдацтай хайлж буйн улмаас байгалийн баялаг ихтэй ч алслагдсан Арктикийн бүс нутаг нээгдэж байгаатай холбогдуулан Европын Комисс тус бүс нутагт чиглэсэн шинэчилсэн стратегиа танилцууллаа.
Европын холбооны гадаад хэргийн тэргүүн Кая Каллас мягмар гарагт хэлэхдээ, “Орос, Хятад улсууд өөрсдийн оролцоо, амбицаа нэмэгдүүлж байгаа тул Арктик нь дэлхийн их гүрнүүдийн өрсөлдөөний фронтын тэргүүн шугам боллоо” хэмээн онцолсон байна.
Уг шинэ стратегиар дамжуулан Европын холбоо тээвэрлэлтийн шинэ зам болон уул уурхайн олборлолтын шинэ боломжууд бий болох үед өрсөлдөгч талуудтайгаа хөл нийлүүлэн алхахыг зорьж байна.