АНУ-ын хөгжмийн ертөнцийн томоохон үйл явдлуудын нэг болох 2026 оны BET шагнал гардуулах ёслол зургаадугаар сарын 28-ны ням гарагт амжилттай болж өнгөрлөө.
Энэхүү ёслолын үеэр поп хөгжмийн домог Жанет Жексон олон талын авьяастай уран бүтээлч Теяна Тейлорт “Оны шилдэг икон” (Icon of the Year) шагналыг гардуулан өгсөн байна. Шагнал гардах үеэрээ Теяна Тейлор “Би энэ цолыг бахархалтайгаар хүлээн авч байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Теяна Тейлор нь дуу хөгжим, бүжиг, жүжиглэлт зэрэг олон салбарт амжилттай ажилладаг уран бүтээлч юм. Тэрээр энэ үдэш “Оны шилдэг икон” шагналыг авахаас гадна нийт гурван шагналыг нэмж хүртсэн байна.