Дэлхийн хип хоп ертөнцийн домогт төлөөлөгч, Америкийн алдарт реппер Жей-Зигийн уран бүтээлийн замналыг харуулсан шинэ баримтат цуврал гарах гэж байна. Энэхүү цуврал нь түүний сүүлийн 30 жилийн турш хуримтлуулсан дурсамж, амжилтуудыг багтааснаараа онцлог юм.
Тус баримтат цувралыг алдарт продюсер Рик Рубин найруулж байгаа бөгөөд нийт найман ангиас бүрдэх юм. "JAŸ-Z" нэртэй энэхүү бүтээл нь HBO Max стриминг үйлчилгээгээр дамжуулан энэ онд багтаан үзэгчдийн хүртээл болохоор хүлээгдэж байна.