Америкийн бизнесмэн, тэрбумтан Терри Пегула өөрийн охин, мэргэжлийн теннисчин Жессика Пегулаг Германы нийслэл Берлинд болох тэмцээнд түрүүлж, карьерийнхаа 19 дэх цомыг өргөхийг нь Америк дахь гэртээ суун хүлээж байв. Энэхүү тэмцээн нь 75 настай бизнесмэн аавын хувьд Эцсийн баярын бэлэг болох байсан ч хүссэн үр дүн нь гарсангүй.
Өмнө нь охиныхоо тоглолтыг үзэхээр очихдоо ч “үзэж чаддаггүй” хэмээн ярьж байсан Терри Пегулагийн хувьд энэ удаагийн тэмцээн тийм ч таатай өндөрлөсөнгүй. Тэмцээнд ялагдсаныхаа дараа Жессика Пегула аав руугаа “Still Decent” буюу “Зүгээр дээ” гэсэн утгатай хошигносон өнгө аястай уучлалтын зурвасыг илгээжээ.