Алдартай подкаст хөтлөгч Жо Роган өөрийн нэвтрүүлгийн үеэр Их Британид болсон хамгийн том бэлэн мөнгөний дээрмийн хэргийг кино болгох санааг дэвшүүлжээ. Тэрээр энэхүү кинонд Холливудын нэрт жүжигчин, тулаант киноны од Жейсон Стэтемийг гол дүрд тоглуулах сонирхолтой байгаагаа хуваалцсан байна.
Киноны гол дүрийн загвар болох Ли Мюррей нь UFC-ийн тулаанч асан нэгэн бөгөөд Их Британийн түүхэн дэх хамгийн том бэлэн мөнгөний дээрмийн хэргийн ард байсан гэгддэг. Роган энэхүү түүхийг найруулагч Гай Ричигийн хэв маягаар дэлгэцэнд амилуулах нь хамгийн тохиромжтой гэж үзэж байгаа аж.
Одоогоор уг санаа нь зөвхөн подкастын ярианы түвшинд байгаа бөгөөд Ли Мюррейн амьдралын ээдрээтэй түүх болон одоог хүртэл олдоогүй байгаа их хэмжээний бэлэн мөнгөний талаарх үйл явдлууд нь кино бүтээхэд маш сонирхолтой сэдэв болно гэж Жо Роган онцолжээ.