Рок хөгжмийн ертөнцийн амьд домог, Creedence Clearwater Revival (CCR) хамтлагийн гоцлол дуучин Жон Фогерти удахгүй хийгдэх өөрийнх нь намтарчилсан киноны талаар сонирхолтой санал дэвшүүлжээ. Тэрээр гол дүрд Холливудын залуу од, жүжигчин Тимоти Шаламег тоглуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Жон Фогерти энэ талаар ярихдаа Тимоти Шаламег нэрээр нь шууд дурдахын оронд “Боб Диланы дүрд тоглосон тэр залуу” хэмээн онцолжээ. Саяхан дэлгэцнээ гарсан “A Complete Unknown” кинонд Боб Диланы дүрийг бүтээсэн Тимоти Шаламегийн ур чадвар Фогертид ихэд таалагдсан бололтой. Хэдийгээр Фогерти нэрийг нь төдийлөн сайн санахгүй байсан ч түүнийг өөрийнх нь дүрийг бүтээхэд хамгийн тохиромжтой хүн гэж үзэж байгаа нь энэ юм.
Жон Фогерти болон түүний ахалж байсан Creedence Clearwater Revival хамтлаг нь 1960-аад оны сүүл, 1970-аад оны эхэн үеийн Америкийн рок хөгжмийн хөгжилд асар их нөлөө үзүүлсэн билээ. Тэдний “Fortunate Son”, “Have You Ever Seen the Rain” зэрэг дуунууд өнөөг хүртэл дэлхий даяар түгэн дэлгэрсээр байгаа юм.
Тимоти Шаламегийн хувьд “Dune”, “Wonka” зэрэг киногоор олонд танигдсан бөгөөд сүүлийн үед намтарчилсан кинонуудад гол дүр бүтээхээр сонгогдох нь элбэг болсон. Хэрэв энэ санал ажил хэрэг болбол рок хөгжмийн түүхэн дэх нэгэн чухал дүр залуу жүжигчний уран бүтээлийн жагсаалтад нэмэгдэх нь тодорхой байна.