Америкийн алдартай дуучин, бүжигчин Жэйсон Дерулогийн (Jason Derulo) 2020 онд гаргасан “Savage Love” дууны зохиогчийн эрхийн маргаан шүүх хуралдаанд шилжээд байна. Тус дуу нь дэлхий даяар хит болж, Billboard чартуудыг тэргүүлж байсан юм.
Шүүх хуралдааны үеэр Деруло дууны хөгжим, үг, продюсерын ажилд хэрхэн оролцсон талаар өрсөлдөгч хуульчийн асуултад хариулахдаа бага зэрэг бухимдсан бололтой. Хуульч түүнийг дууны зохиогчийн эрхэд хангалттай хувь нэмэр оруулсан эсэхэд эргэлзэж, Дерулогийн оролцоог бага гэж үзсэн байна.
“Savage Love” дуу нь TikTok-оор маш хурдан тархаж, олон нийтийн сүлжээнд тренд болж байсан билээ. Улмаар New Zealand-ийн продюсер Jawsh 685-тай хамтран албан ёсны хувилбарыг гаргасан. Гэвч дууны зохиогчийн эрхийн асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байгаа бөгөөд шүүх хэрхэн шийдвэрлэхийг хүлээж байна.