Америкийн алдарт рок хөгжимчин, дуучин Жэк Уайтын гэргий Оливиа Жин гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө шүүхэд гаргажээ. Тэдний гэрлэлт дөрвөн жил үргэлжилсэн байна.
Шүүхэд гаргасан баримт бичигт гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгааныг "эвлэршгүй зөрчил" болон "гэр бүлийн зохисгүй үйлдэл" хэмээн дурдсан байна. Одоогоор энэ асуудлаар өөр нэмэлт мэдээлэл гараагүй байна.