Америкийн алдарт "Criminal Minds" цувралын од, жүжигчин Пэжет Брюстер саяхан цахим орчинд өөрийнх нь талаар сөрөг шүүмж бичсэн сэтгүүлчтэй зөрчилдөж, улмаар уучлалт гуйсан үйл явдал боллоо.

Хэрэг явдал "Screenrant" сайтын ахлах сэтгүүлч Шилин Скотт жүжигчний тоглосон бүтээлийн талаар шүүмж бичсэнтэй холбоотойгоор өрнөсөн байна. Пэжет Брюстер өөрийнх нь бүтээлийг шүүмжилсэн сэтгүүлчийн нийтлэлд хандаж, нэлээд ширүүн үг хэллэгээр дайрчээ. Жүжигчин бүсгүй өөрийн ажлаа хийж буй сэтгүүлч рүү ийнхүү дайрсан нь олон нийтийн анхаарлыг татаад байна.

Гэвч хэрэг явдал болсноос удалгүй Пэжет Брюстер өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж, Шилин Скотт болон уншигчдаас уучлалт гуйсан байна. Тэрээр өөрийн сэтгэл хөдлөлөө барьж чадаагүйгээ хүлээн зөвшөөрч, ийнхүү уучлалт гуйснаар уг маргаан намжжээ.