Америкийн кантри хөгжмийн од, Зак Браун Бэнд хамтлагийн ахлагч Зак Браун болон үнэт эдлэлийн алдартай брэнд Kendra Scott-ийн үүсгэн байгуулагч Кендра Скотт нар Грек улсад тансаг хуримын ёслолоо хийж, албан ёсоор гэр бүл боллоо. Энэ тухай Billboard сэтгүүл мэдээллээ.
Хосууд өнгөрсөн 2025 оны долдугаар сард сүй тавьсан бөгөөд тэдний харилцаа хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байсаар ирсэн юм. Зак Браун бол Америкийн хөдөө орон нутгийн хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэй, олон тооны шагнал хүртсэн, олон сая шүтэн бишрэгчтэй уран бүтээлч билээ. Харин Кендра Скотт бол өөрийн нэрийн үнэт эдлэлийн брэндээрээ дамжуулан загварын ертөнцөд томоохон байр суурь эзэлсэн, амжилттай бизнес эрхлэгч юм.
Хуримын ёслол Грекийн үзэсгэлэнт байгалийн дунд болсон бөгөөд ойр дотны найз нөхөд, гэр бүлийн гишүүд хүрэлцэн ирсэн байна. Хуримын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа ч, хосууд өөрсдийн хайр дурлалаа хамгийн сайхан аргаар тэмдэглэн өнгөрүүлсэн нь дамжиггүй.
Залуу хосуудад аз жаргал хүсье!