Холливудын алдартай жүжигчид болох Зендая болон Том Холланд нар гэрлэснээ албан ёсоор зарлалаа. "Spider-Man" киноны хамтран тоглогчид болох тэдний харилцаа олон нийтийн анхаарлыг ихээр татаж ирсэн билээ.

Зендая өөрийн цахим хуудсаараа дамжуулан тэднийг гэрлэснийг баталсан бөгөөд хосууд хамтдаа авахуулсан гэрэл зургаа хуваалцсан байна. Жүжигчин Том Холланд өнгөрсөн долоо хоногт тэднийг гэрлэсэн гэдгийг анх олон нийтэд мэдээлсэн юм.