Испани улсын поп дуучин Ана Мена WK Entertainment компанитай дэлхийн менежментийн гэрээ байгуулсан тухай Billboard мэдээллээ. WK Entertainment нь Латин Америкийн хөгжмийн ертөнцөд хүчтэй байр суурьтай, олон алдартай уран бүтээлчдийг удирддаг компани юм.
Ана Мена нь Испани болон Италид хамгийн их стрим хийлгэсэн эмэгтэй дуучин бөгөөд түүний дуунууд олон улсад хит болж байсан. Түүний "A Un Paso De La Luna" дуу нь Италид зуны хит дуу болж, Billboard Global 200 чартын эхний 20-д багтаж байсан юм.
WK Entertainment-ийн гүйцэтгэх захирал Уолтер Колка "Ана Мена бол дэлхий дахинд өвөрмөц байдлаараа танигдах, ер бусын авьяастай уран бүтээлч. Бид түүнтэй хамтран ажиллаж, түүний карьерын шинэ шатанд гарахад туслах болсондоо баяртай байна" гэж мэдэгджээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь Ана Менагийн олон улсын зах зээлд гарах боломжийг улам бүр нэмэгдүүлж, түүнийг дэлхийн хэмжээний од болоход түлхэц үзүүлэх биз ээ.