Испанийн алдарт дуучин Розалиа өөрийн “LUX” нэртэй аялан тоглолтоороо үзэгчдэд гүн гүнзгий утга санаа бүхий концепцтой үзүүлбэрүүдийг хүргэж байна. Одоогоор Латин Америкт үргэлжилж буй тус тоглолтууд нь балет, нарийн бүжгийн дэглэлтээс гадна түүхэн урлагийн бүтээлүүд, католик болон христийн шашны бэлгэдэл бүхий элементүүдийг багтаасан нь нэгэн төрлийн урлагийн үзэсгэлэн мэт болжээ.

Католик сүмийн уламжлалт наманчлалын ёсоос сэдэвлэн дуучин бүсгүй тоглолт бүрийнхээ тайзан дээр наманчлалын өрөө зассан байна. Тэрээр “LUX” цомгийнхоо томоохон хит болох “La Perla” дууг дуулахынхаа өмнө энтертайнмент ертөнцийн алдартай зочдыг тайзнаа урин, хайр дурлалын амьдралынх нь хувийн түүхийг үзэгчдийн өмнө нээлттэй яриулдаг аж. Дууны утгаар “perla” гэдэг нь итгэж боломгүй, асуудалтай эсвэл шударга бус хүнийг илэрхийлдэг байна.

Розалиа дөрөв дэх студийн цомог болох “LUX”-ээ 2025 оны 11 дүгээр сард гаргаж, Billboard-ийн таван өөр цомгийн чартыг зэрэг тэргүүлсэн анхны уран бүтээлч болж түүх бүтээсэн юм. Уг аялан тоглолт гуравдугаар сарын 16-нд Францын Лион хотоос эхэлсэн бөгөөд Парис, Лондон, Мадрид, Барселона дахь тоглолтуудын үеэр Лола Янг, Айтана, Кара Делевинь зэрэг одод түүний наманчлалын өрөөнд зочилжээ.

АНУ дахь тоглолтын эхлэл болох Флоридагийн товыг өөрчилсний дараа тэрээр 6 дугаар сарын 11-нд Бостонд анхны үзүүлбэрээ үзүүлсэн билээ. Одоогийн байдлаар Хойд Америкт товлосон 13 тоглолтоос 10-ыг нь хийж дуусгасан бөгөөд эдгээр тоглолтуудад ч хэд хэдэн уран бүтээлчид оролцон шуугиан тарьсан илчлэлтүүдийг хийгээд байна.