Их Британийн Санхүүгийн зохицуулах байгууллага болох FCA (Financial Conduct Authority) крипто салбарт зориулсан заавал биелүүлэх албагүй шинэ удирдамж, зөвлөмжийн төслөө танилцууллаа.
Уг зөвлөмжийн төсөлд хувийн хэтэвч буюу unhosted wallet-д зохих лавлагаа шалгалт (due diligence) хийхийг сайн туршлага хэмээн онцолсон байна. Unhosted хэтэвч нь аливаа дундын зуучлагч, биржээр дамжихгүйгээр хэрэглэгч өөрөө хувийн түлхүүрээ хадгалж, бие даан эзэмшдэг крипто хэтэвч юм.
Үүний зэрэгцээ тус баримт бичигт гуравдагч талын ойлгомжгүй онооны үнэлгээнүүд болон блокчэйн гүйлгээг мөшгих хэт хатуу, явцуу дүрэм журмыг шүүмжилсэн байр суурь тусгагджээ. Энэхүү удирдамж нь одоогоор хэлэлцүүлгийн шатанд яваа бөгөөд албан шаардлага бус, чиглүүлэх шинж чанартай зөвлөмж хэлбэрээр гарч байгаа юм.