Алдарт модель, бизнес эрхлэгч Кайли Женнер Лос-Анжелес хотод байрлах өөрийн тансаг зэрэглэлийн харшийг худалдаалах үйл ажиллагааг зогсоожээ. Тэрээр уг үл хөдлөх хөрөнгийг зах зээлд гаргаад ердөө 6 сарын хугацаа өнгөрч байгаа юм.
“Бетон цайз” хэмээн нэрлэгдсэн, орчин үеийн хийц бүхий энэхүү мега харшийг худалдаанд гаргахдаа 48 сая доллар-оор үнэлж байсан билээ. Гэвч одоогоор уг үл хөдлөх хөрөнгийг зах зээлээс татаж, зарах төлөвлөгөөгөө цуцалсан байна.