Дэлхийн поп хөгжмийн од, дуучин Кайли Миноуг болон алдартай кино найруулагч, жүжигчин Квентин Тарантино нар хамтран ажиллахаар болсон нь олны анхаарлыг татаж байна. Тэд Уэльсийн найруулагч Жэйми Адамсын бүтээж буй "Tangled Up in Blue" хэмээх шинэ кинонд хамтдаа тоглох юм.

Энэхүү хамтын ажиллагааны талаарх мэдээллийг Rolling Stone сэтгүүл онцолсон бөгөөд одоогоор уг төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна. Найруулагч Жэйми Адамсын шинэ бүтээлд ийнхүү өөр өөр салбарт амжилт гаргасан хоёр уран бүтээлч хамтрах болсон нь кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байна.