Австралийн алдарт дуучин, поп од Кайли Миноуг найруулагч Жейми Адамсын "Tangled Up In Blue" хэмээх шинэ кинонд тоглохоор болсон тухай Billboard мэдээллээ. Энэхүү кинонд түүнтэй хамт нэрт найруулагч бөгөөд жүжигчин Квентин Тарантино дүр бүтээх юм.

Киноны гол дүрийн бүрэлдэхүүнд тэднээс гадна Жейсон Айзекс, Эллисон Уильямс, София Бутелла болон Wu-Tang Clan хамтлагийн гишүүн RZA нар багтжээ. Одоогоор киноны үйл явдал болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл хараахан тодорхой болоогүй байна.