Австралийн дуучин Кайли Миноуг (Kylie Minogue) дэлхий даяар поп хатан хаан гэдгээр нь мэддэг билээ. Тэгвэл түүний уран бүтээлийн замнал, хувийн амьдралын тухай гурван ангит баримтат кино удахгүй Netflix-ээр цацагдах гэж байна.

Кинонд Ник Кейв (Nick Cave), Данни Миноуг (Dannii Minogue) зэрэг алдартнууд оролцож, Кайли Миноугийн тухай өөрсдийн дурсамж, бодлоо хуваалцсан байна. Баримтат кино нь Кайли Миноугийн хөгжмийн ертөнцөд оруулсан хувь нэмэр, түүний туулж өнгөрүүлсэн бэрхшээл, амжилтуудыг харуулах зорилготой аж.

Кайли Миноуг 1980-аад оноос хойш хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн бөгөөд "I Should Be So Lucky", "Spinning Around", "Can't Get You Out of My Head" зэрэг олон арван хит дууг бүтээсэн. Тэрээр хэд хэдэн удаа Грэммийн шагнал хүртэж, дэлхий даяар 80 сая гаруй цомог борлуулсан амжилттай уран бүтээлч юм.

Залуу үеийнхний хувьд поп хөгжмийн түүхийг сонирхож, Кайли Миноугийн уран бүтээлтэй танилцах сайхан боломж гэж үзэж байна. Киноны трейлер цацагдаад байгаа бөгөөд Netflix-ээр хэзээ гарах нь одоогоор тодорхойгүй байна.