Кали Учис (Kali Uchis) гэгч нь Колумб гаралтай Америкийн дуучин, хөгжмийн зохиолч бөгөөд өөрийн өвөрмөц стилээрээ залуусын дунд нэлээдгүй алдартай нэгэн билээ. Тэрээр Billboard Women In Music 2026 наадмын улаан хивсний ёслолын үеэр Drew Afualo болон Billboard-ын сэтгүүлч Lyndsey Havens нартай ярилцлага өгөхдөө шинэ цомгийнхоо талаарх мэдээллээс хуваалцсан байна.
Тэрээр шинэ цомогтоо Доминиканы рэппер Токишча (Tokischa) болон Америкийн R&B дуучин Марайя Саентист (Mariah the Scientist) нартай хамтран ажиллаж байгаагаа дуулгасан нь фэнүүдийнх нь дунд маш том хүлээлт үүсгэж байгаа юм. Хоёр уран бүтээлчтэй хамтарсан дуунууд нь ямар төрлийн хөгжим байх бол гэдэг нь одоогийн байдлаар нууц хэвээр байна.
Кали Учисын өмнөх цомог болох “Red Moon In Venus” нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, Billboard 200 чартын 4-р байранд бичигдэж байсан билээ. Түүний шинэ цомгоос илүү ихийг хүлээж байгаа нь дамжиггүй.