Канадын The Beaches гэх эмэгтэйчүүдээс бүрдсэн рок хамтлаг (эднийг Монголд төдийлөн мэдэхгүй байх, тиймээс товчхоноор танилцуулъя. Канадын Торонто хотоос гаралтай, 2013 оноос хойш уран бүтээлээ туурвиж буй, хэд хэдэн шагнал хүртсэн чадварлаг хамтлаг) Америкийн кинонд дуу нь орсноор дахин шуугиан тарьж байна. Тэдний 2023 онд гаргасан “Edge of the Earth” дуу АНУ-д нэлээд алдартай “Off Campus” киноны хамгийн романтик хэсэгт эгшиглэснээр стримингүүд нь 888 хувиар өссөн байна.
“Off Campus” кино нь коллежийн оюутнуудын хайр дурлал, амьдралын тухай өгүүлдэг бөгөөд яг энэ киноны Ханна, Гаррет хоёрын хайрын түүхийг харуулсан хэсэгт The Beaches хамтлагийн дуу орсноор үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, дууг нь хайж сонсох болсон байна. Rolling Stone сэтгүүлд бичсэнээр, дууны стримингүүд ийнхүү огцом өссөн нь хамтлагийн хувьд том амжилт болж байгаа бөгөөд цаашдын уран бүтээлд нь урам зориг өгөх нь дамжиггүй.
The Beaches хамтлаг нь өөрсдийн хөгжмийн хэв маяг, эрч хүчтэй тоглолтоороо аль хэдийн Канадад нэр хүндтэй болсон. Тэдний дуунууд нь ихэвчлэн залуучуудын амьдрал, хайр дурлал, өөрийгөө олох гэсэн сэдвүүдийг хөнддөг. Энэ удаагийн амжилт нь тэднийг олон улсад танигдахад том нөлөө үзүүлж магадгүй юм. Цаашид The Beaches хамтлаг ямар уран бүтээл гаргахыг тэсэн ядан хүлээцгээе!