Кантри хөгжмийн салбарт эмэгтэй уран бүтээлчид томоохон аренагийн бие даасан аялан тоглолт хийх болон чартуудыг тэргүүлэхэд урт хугацааны турш багагүй бэрхшээл тулгардаг байсан билээ. Тэр дундаа хоёр эмэгтэй уран бүтээлч нэгэн зэрэг энэ өндөрлөгт хүрэх нь бараг л сонсогдоогүй үзэгдэл байв.

Тэгвэл энэ онд кантри од Меган Морони (Megan Moroney) болон Элла Лэнгли (Ella Langley) нар уг хандлагыг эвдэж байна. Тэд чартуудыг тэргүүлж, хэдэн арван мянган тасалбар зэрэг борлуулан кантри хөгжмийн поп шилжилтийг манлайлж эхэлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гарагт (8-р сарын 14, 15) тэд Техас мужийн Даллас-Форт-Уэрт бүсэд тус тусын тоглолтоо зохион байгуулсан байна. Баасан гарагт Даллас хотын American Airlines Center ордонд болсон Меган Моронигийн тоглолтод 20,000 орчим үзэгч цуглажээ. Түүний хоёр цаг үргэлжилсэн тоглолтын үеэр "Medicine", "Convincing", "Table For Two", "Wish I Didn’t" зэрэг дуунууд эгшиглэсэн байна.

Ийнхүү хоёр уран бүтээлч поп ертөнцөд өөрсдийн байр суурийг бататгаж, кантри хөгжимд эмэгтэйчүүд нэг нэгээрээ биш, зэрэгцэн манлайлах боломжтойг харуулж байна.