Алдарт “Jolene” зэрэг олон хит дуугаараа дэлхийд танигдсан, “Грэмми”-гийн 11 удаагийн шагналт кантри хөгжмийн домог Долли Партон наймдугаар сарын 25-нд 80 насандаа таалал төгслөө.
Түүний нас барсан тухай мэдээг зээ дүү Брайан Сивер нь нийгмийн сүлжээгээр дамжуулан видео бичлэгээр олон нийтэд зарласан юм. Гэр бүлийнхэн нь түүний таалал төгссөн шалтгааныг тодорхой дурдаагүй байна. Брайан Сивер өөрийн мэдэгдэлдээ Долли Партоныг гэр бүл төдийгүй олон үеийн дуучид, хөгжимчид, уран бүтээлчдэд шинэ үүд хаалгыг нээж өгсөн гайхалтай нэгэн байсныг онцолжээ.
Долли Партон сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн цөөнгүй асуудалтай тулгарч байсан юм. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Лас-Вегас дахь тоглолтоо цуцалж, бөөрний чулуу болон дархлаа, хоол боловсруулах тогтолцооны асуудалтайгаа тэмцэж байгаагаа хуваалцаж байв. Мөн тэрээр наймдугаар сарын 21-нд PEOPLE сэтгүүлд өгсөн ярилцлагадаа эрүүл мэндийн зарим асуудалдаа анхаарал хандуулж буйгаа дурдаад, цаашид олон зүйл хийхээр төлөвлөж байгаагаа ярьж байсан билээ.
Домогт уран бүтээлчийн таалал төгссөн явдалд урлагийн ертөнц төдийгүй Райан Кларк, Роберт Гриффин III тэргүүтэй NFL-ийн алдартнууд эмгэнэл илэрхийлсээр байна.