АНУ-ын алдартай реппер, продюсер Канье Уэстийн долдугаар сарын 4-нд Аламодом цэнгэлдэх хүрээлэнд хийхээр төлөвлөсөн тоглолтыг цуцлахыг Сан-Антонио хотын захирагч шаардаж байна.
Хотын захирагч энэхүү уриалгыг гаргахдаа, тус хот нь үзэн ядах үг хэллэг болон антисемит буюу еврейчүүдийн эсрэг чиглэсэн мэдэгдэл хийж байсан түүхтэй хүнийг хүлээн авах ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Одоогоор уг тоглолтыг цуцлах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд хотын удирдлагын зүгээс ийнхүү эсэргүүцлээ илэрхийлээд байна.