Загвар өмсөгч, жүжигчин гэдгээрээ олонд танигдсан Кара Делевинь хөгжмийн салбарт хүч сорихоор зэхэж байна. Тэрээр өөрийн шинэ сингл болох «Need It» дуугаа алдарт дуучин, ая зохиогч Фиона Эпплтэй мессежээр харилцан бичсэн болохоо хуваалцжээ.

Энэхүү шинэ бүтээл нь Кара Делевинь-ийн гаргах гэж буй анхны бие даасан цомогт багтаж байгаа юм. Уг цомог энэ зун нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байна.