Америкийн алдарт рэппер Карди Би (Cardi B) буюу Белкалис Марленис Алманзар (Belcalis Marlenis Almanzar) өөрийг нь гүтгэсэн гэх блоггер Таша К (Tasha K)-г дахин шүүхэд өгсөн тухай Billboard мэдээллээ.
Таша К нь Карди Бигийн талаар худал мэдээлэл тараасан хэргээр 4 сая долларын торгууль төлөх ёстой бөгөөд өмнө нь шүүхээс Карди Бигийн талаар дахин ямар нэгэн сөрөг мэдээлэл тараахгүй байх шийдвэр гарсан байдаг. Гэсэн хэдий ч Таша К сүүлийн үед Карди Бигийн нөхөр Оффсет (Offset)-ийг мөрийтэй тоглоом тоглодог гэх утгатай яриа дэлгэсэн нь шүүхийн шийдвэрийг зөрчсөн гэж үзэж байгаа аж.
Карди Бигийн хуульчид Таша К-гийн энэ үйлдлийг “зовлонг үргэлжлүүлэх гэсэн санаатай оролдлого” хэмээн үзэж, шүүхээс Таша К-д хариуцлага тооцохыг шаардаж байна. Тэдний үзэж байгаагаар Таша К-гийн энэ үйлдэл нь зүгээр нэг санамсаргүй явдал биш бөгөөд Карди Бигийн нэр хүндэд дахин халдах зорилготой байсан гэжээ.
Энэ хэрэг цаашид хэрхэн үргэлжлэхийг харах л үлдлээ.