Алдарт реппер Карди Би саяхан TikTok хуудсаараа дамжуулан сүүлийн таван долоо хоногт Нью-Йорк, Парис болон Итали руу хийсэн аяллынхаа үеэр цуглуулсан тансаг зэрэглэлийн цүнхнүүдээ танилцууллаа. Түүний шинэ цуглуулгад Chanel, Bottega Veneta болон Hermes брэндийн нийт найман үнэтэй цүнх багтжээ.
Карди Би бичлэгээ улаан, шар, хар өнгө хосолсон Chanel Maxi Flap загварын цүнхээр эхлүүлсэн юм. Тэрбээр уг цүнхийг анх дэлгүүрээс авах гэсэн боловч Жордин Вудс түүнээс 30 минутын өмнө очиж, Нью-Йорк дахь хамгийн сүүлийн хувилбарыг нь худалдаж авсан тухай хуваалцжээ. Гэсэн хэдий ч реппер бүсгүй 8-р сарын 21-ний баасан гарагт Брүүклинд болсон Kehlani-гийн тоглолтод оролцохоосоо өмнө уг цүнхийг өөрийн болгож чадсан байна.
Түүнчлэн тэрбээр Chanel-ийн том хэмжээтэй хар тоут болон үслэг цүнх, Bottega-гийн ногоон цүнх, Hermes-ийн хоёр ширхэг Mini Kelly зэрэг хэдэн мянгаас хэдэн арван мянган ам.долларын үнэ бүхий загваруудаа үзүүлжээ. Тансаг цүнхний хорхойтон Карди Би өнгөрсөн тавдугаар сард тансаг эдлэлийн Fashionphile платформын элч болсон бөгөөд эдгээр худалдан авалтаа хөрөнгө оруулалт гэж үздэг гэдгээ хошигнон тайлбарлаж байсан юм.