Грэммийн шагналт Америкийн алдартай рэппер Карди Би өөрийн шинэ “AH HA” дууны клипийг бүтээхэд нийт 1 сая гаруй ам.доллар зарцуулсан тухайгаа хуваалцжээ.
Өдгөө 33 настай тэрбээр Spaces платформ дээр ярихдаа анх энгийн, Нью-Йоркийн зуны гудамжны уур амьсгалтай клипийг 250 мянган ам.долларт багтаан хийнэ гэж төлөвлөж байсан ч төсөв нь төсөөлснөөс хамаагүй давсныг онцолсон байна. Карди Би анх өөрийн төрсөн нутаг болох Бронкс дүүрэгт зураг авалтаа хийхийг хүссэн ч эцэст нь Брүүклиний Сансет Парк руу шилжүүлэхэд хүрсэн гэжээ.
Түүний үзэж буйгаар, зөвшөөрөл авах явцад болон Нью-Йоркийн цагдаагийн газар (NYPD)-тай ажиллахад түүнийг алдар нэртэй учраас хэт өндөр үнэ төлүүлсэн хэмээн гомдоллосон байна. Зураг авалтын талбайд 40 орчим цагдаа ажилласан нь үйл явцыг улам хүндрүүлсэн гэдгийг тэрбээр дурджээ.
Мөн задгай талбайд зураг авалт хийх үеэр олон зуун үзэгчдийн өмнө сандарч, стресстсэн тул дахин олон нийтийн нээлттэй орчинд хяналтгүйгээр дүрс бичлэг хийхгүй хэмээн мэдэгдсэн байна.
DJ SqanQo-ийн продюсерлэсэн “AH HA” дуу нь Карди Бигийн 2026 оны анхны сингл болж, долдугаар сарын 31-нд гарсан бол клип нь наймдугаар сарын 28-нд цацагдсан юм. Энэхүү уран бүтээл нь Billboard Hot 100 чартын 25-р байранд анх бичигдэж байсан бөгөөд одоогоор 40-р байрт жагсаж байна.