Канадын алдартай дуучин, ая зохиогч Карли Рэй Жепсен өөрийн шинэ уран бүтээл болох "On Wires" дууныхаа клипийг олон нийтэд хүргэлээ. Тус клипэнд дуучин бүсгүй гудамжаар утсан дээгүүр алхаж буй сонирхолтой дүрслэлийг харуулжээ.

Энэхүү шинэ дуу нь түүний гаргах гэж буй "Day and Night" хэмээх цомогт багтаж байгаа юм. Энэ нь дуучин бүсгүйн анхны давхар цомог гэдгээрээ онцлогтой байна.