АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп квантын компьютер болон криптографийн технологийн салбарыг хөгжүүлэх тухай албан ёсны зарлигт гарын үсэг зуржээ. Энэхүү алхам нь тус улсын технологийн салбарт эзлэх байр суурийг бэхжүүлэх зорилготой байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп энэ талаар "Бид бусад улс орнуудаас түрүүлж алхахын тулд Америкийн квантын технологийн манлайлалд урьд өмнө байгаагүйгээр их хөрөнгө оруулалт хийх болно" хэмээн мэдэгдлээ.
Квантын тооцоолуур нь өнөөгийн компьютеруудаас хамаагүй илүү хүчин чадалтай байх боломжтой технологи бөгөөд криптографийн шинэчлэл нь мэдээллийн аюулгүй байдлын салбарт чухал ач холбогдолтой юм. АНУ-ын засаг захиргаа энэхүү технологийн дэвшлийг ашиглан дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа хадгалахыг зорьж байна.