Холливудын хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг, “Abbott Elementary” цувралын зохиолч, гол дүрийг бүтээгч Квинта Брансон шинэ дүр бүтээхээр болсон байна. Тэрээр 1930-аад оны үеэс эхлэн үзэгчдийг байлдан дагуулсан алдарт хүүхэлдэйн киноны дүр болох Бетти Бупын дүрийг дэлгэцийн бүтээлд амилуулахаар болжээ.
Квинта Брансон бол Америкийн телевизийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй, залуу жүжигчин юм. Түүний “Abbott Elementary” цуврал нь бага сургуулийн багш нарын амьдралыг харуулсан комеди бөгөөд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, олон шагнал хүртсэн билээ. Тэгвэл тэрээр одоо дэлхий даяар танигдсан Бетти Буп хүүхэлдэйн киноны дүрийг амилуулахаар болсон нь түүний карьертаа хийж буй том алхам гэж үзэж байна.
Энэхүү шинэ кино нь 2023 онд гарсан “Barbie” киноноос санаа авсан гэх мэдээлэл байгаа бөгөөд Бетти Бупын дүрийг шинэ өнцгөөс харуулах зорилготой аж. Киноны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа ч, Квинта Брансоны оролцоо нь киног үзэгчдийн анхаарлын төвд байлгах нь дамжиггүй.
Бетти Буп нь анх 1930 онд Max Fleischer-ийн бүтээсэн хүүхэлдэйн киноны дүр бөгөөд тэр цагаас хойш поп соёлын нэг хэсэг болсон билээ. Түүнийг дэлгэцнээ дахин амилуулах нь хуучны шүтэн бишрэгчдийг баярлуулахын зэрэгцээ залуу үеийнхэнд шинээр танигдах боломжийг олгож байна.
Ийнхүү Квинта Брансон Бетти Бупын дүрээр дахин нэгэн сорилттой тулгарч байгаа бөгөөд түүнийг энэ дүрд хэрхэн хувирахыг үзэгчид тэсэн ядан хүлээж байна.