Кантри хөгжмийн нэрт дуучин Кит Урбаны шинэхэн бүтээл болох “flow state” цомог Billboard-ын чартын эхний 10 байранд орж, анхны гараагаа амжилттай эхлүүллээ.

Энэхүү цомог нь “Yacht Rock” урсгалын нөлөө бүхий бүтээлүүдээс бүрдсэн бөгөөд дуучин маань “Summer Breeze” болон “Baby Come Back” зэрэг алдартай дуунуудыг өөрийн хувилбараар дуулж багтаасан байна.

Мөн тус цомогт Little Big Town хамтлаг, дуучин Жон Майер болон Майкл Макдоналд нартай хамтран бүтээсэн дуунууд багтжээ.