Америкийн алдартай R&B дуучин Крис Браун өөрийн гэрт ажиллаж байсан үйлчлэгчид 13 сая долларын нөхөн төлбөр төлөх шийдвэр гарчээ. Энэхүү асуудал нь 2020 онд түүний Лос-Анжелес дахь харшид болсон таагүй явдалтай холбоотой юм.
Rolling Stone сэтгүүлийн мэдээлснээр, тухайн үед дуучны гэрт байсан хамгаалалтын нохой үйлчлэгч эмэгтэй рүү дайрч, гэмтээсэн байна. Энэхүү хэргийн улмаас үйлчлэгч эмэгтэй дуучныг шүүхэд өгч, улмаар 13 сая долларын нөхөн төлбөр гаргуулахаар болжээ.
Крис Браун нь дэлхий даяар олон сая сонсогчтой, поп болон R&B урсгалаар уран бүтээлээ туурвидаг алдартай уран бүтээлч юм. Түүний хувийн амьдрал болон эд хөрөнгөнд нь болсон уг хэрэг нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна.