Америкийн алдарт дуучин, реппер Крис Брауны (Chris Brown) Лос-Анжелес хот дахь харшийн ойролцоо тавдугаар сарын 1-ний өдөр буун дуу гарсан тухай мэдээлэл цацагдлаа. Цагдаагийн газраас мэдээлснээр, хэргийн газарт шуурхай ажиллаж, сэжигтэй этгээдийг баривчилсан байна.

Одоогоор буун дуу гарах болсон шалтгаан, Крис Браун болон түүний гэр бүлийн гишүүд гэмтсэн эсэх талаар тодорхой мэдээлэл гараагүй байна. Цагдаагийн байгууллага хэргийн газрыг бүрэн хамгаалалтад авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Крис Браун нь дэлхий дахинд олон сая шүтэн бишрэгчтэй, Грэммийн шагналт, амжилттай уран бүтээлч билээ. Түүний дуунууд Billboard-ын жагсаалтыг олонтаа тэргүүлж байсан бөгөөд тэрээр кино урлагт ч хүчээ үзэж буй.

Хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид цаг алдалгүй хүргэх болно.