Америкийн алдарт дуучин Кэти Перри Бельги улсад болох байсан хөгжмийн наадмын тоглолтоо цуцлахаас өөр аргагүйд хүрчээ. Дуучин бүсгүй уг шийдвэрийг гаргах болсон шалтгаанаа цаг агаарын таагүй нөхцөл байдал хэмээн тайлбарласан байна.
Тэрээр тоглолтын талаарх мэдээллийг хүлээн авах үедээ тайзны ард тоглолтынхоо бэлтгэлийг хийж байжээ. Кэти Перри энэ талаар "Би үс засалт, нүүр будалтаа хийлгэж байх үед энэ мэдээг дуулгасан. Тэд надад сонголт үлдээгээгүй" хэмээн өөрийн нөхцөл байдлыг тайлбарласан байна. Тэрээр уг нөхцөл байдал нь өөрийнх нь хяналтаас давсан асуудал байсныг онцолжээ.