Америкийн алдарт поп дуучин Кэти Перри өөрийн шинэ бүтээл болох "Watch It Burn" дуугаа сонсогчдын хүртээл болголоо. Энэхүү дуу нь дуучныг уур бухимдалтай, илүү ширүүн дүрээр харуулснаараа онцлог болжээ.
Дууны албан ёсны дүрс бичлэгт Кэти Перри хилэнцэт хорхой болон хүний эрлийз, мангасын дүрд хувирсан байна. Тэрээр уг дүрс бичлэгт сүйрэл дагуулж, ихээхэн үймээн самуун дэгдээж байгаагаар дүрслэгджээ.