Алдарт дуучин, хөгжимчин Лайонел Ричи болон "Earth, Wind & Fire" хамтлагийн хамтарсан аялан тоглолт эхэлсэн ч төлөвлөсөн ёсоор үргэлжилж чадсангүй. Лхагва гарагийн орой АНУ-ын Сент-Пол хотод болсон тоглолтын үеэр Лайонел Ричигийн бие гэнэт муудсан байна.
Уг явдлын улмаас тэрээр тайзан дээрх тоглолтоо эрт зогсоохоос өөр аргагүйд хүрчээ. Одоогоор дуучны биеийн байдал болон тоглолттой холбоотой нэмэлт мэдээлэл гараагүй байна.