НБА-гийн алдартай баг Лос-Анжелес Лейкерст драфтаар сонгогдсон залуу тоглогч Камерон Карр лигийн супер од, Оклахома Сити Тандер багийн тоглогч Шай Гилжес-Александрын талаар хатуухан үг хэллээ.

Шай Гилжес-Александр нь сүүлийн жилүүдэд лигийн хамгийн их анхаарал татсан, нөлөө бүхий тоглогчдын нэг болоод байгаа юм. Тэрээр дараалан хоёр удаа лигийн үнэ цэнтэй тоглогчийн (MVP) шагналыг хүртсэн бөгөөд НБА-гийн түүхэнд ийм амжилтад хүрсэн тав дахь хамгаалагч болжээ. Тэрээр энэхүү амжилтаараа Майкл Жордан болон Стефен Карри зэрэг домогт тоглогчдын эгнээнд бичигдсэн байна.

Гэсэн хэдий ч түүнийг амжилт нь тойрч гардаггүй нэг асуудал бол талбай дээрх “жүжиглэлт” буюу алдаа авч үлдэхийн тулд хэтэрхий их унадаг гэх шүүмжлэл юм. Камерон Карр энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ, "Би түүний жүжиглэлттэй зууралдахыг хүсэхгүй байна" хэмээн мэдэгджээ. Энэхүү мэдэгдэл нь лигийн од тоглогчийн тоглолтын арга барилтай холбоотой маргааныг дахин сэдрээж байна.