Алдарт дуучин, ая зохиогч Леонард Коэний уран бүтээлийг эзэмшигч тал АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зохион байгуулах гэж буй «Freedom 250» цуглаан дээр түүний «Hallelujah» дууг тоглуулахыг эсэргүүцэж байна.

Тус цуглаан дээр дуурийн дуучин Кристофер Маккио уг дууг дуулах төлөвтэй байгаа талаар Ерөнхийлөгч мэдэгдсэн юм. Гэвч Леонард Коэний өв залгамжлагчид энэхүү төлөвлөгөөг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ.

Дээрх үйл ажиллагаа зургадугаар сарын 24-нд болохоор товлогдсон байна.