Дэлхийд алдартай One Direction хамтлагийн гишүүн асан Лиам Пэйний үлдээсэн 29 сая долларын өв хөрөнгийг түүний 9 настай хүү дангаараа өвлөн авахаар болсон тухай Rolling Stone сэтгүүл мэдээллээ.

Талийгаач дуучин Лиам Пэйний хувьд дуучин Шерилтэй хамтран 2017 онд анхны бөгөөд цорын ганц хүүхдээ өлгийдөн авч байсан түүхтэй. Одоо 9 настай хүү нь түүний 29 сая долларын хөрөнгийн цорын ганц өв залгамжлагч болж байна.