Америкийн алдарт реппер Лил Уэйн өөрийн зохион байгуулж буй "20 Years of Carter Classics" аялан тоглолтынхоо хүрээнд Мэн муж улсад товлогдсон тоглолтод ирээгүй явдал гарчээ.
Тус арга хэмжээнд оролцох ёстой байсан ч ирээгүй реппер өөрийн цахим хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчдээсээ албан ёсоор уучлалт гуйсан байна. Тэрээр "Би маш их уучлалт гуйж байна" хэмээн мэдэгдсэн юм.
Өдгөө дэлхийн хип хоп ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэгд тооцогддог Лил Уэйн ийнхүү тоглолтод ирээгүй шалтгаанаа тайлбарлаагүй бөгөөд тоглолт цуцлагдсан эсэх талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.