Английн поп дуучин Лили Аллен өөрийн “Beg For Me” дууныхаа шинэ хувилбарыг гаргажээ. Энэхүү хувилбарт алдарт Little Mix хамтлагийн гишүүн асан Жэйд Тирволл хамтран дуулсан байна. Дууны шинэ хувилбар нь фенүүдийн дунд маш их шуугиан тариад байна.
Лили Аллен нь 2000-аад оны сүүл, 2010-аад оны эхээр “Smile”, “The Fear” зэрэг хит дуугаараа олонд танигдсан Английн дуучин, жүжигчин юм. Little Mix нь 2011 онд X Factor шоунд ялалт байгуулж байсан, дэлхий дахинд олон сая цомог борлуулсан, охидын алдартай хамтлаг билээ.
Жэйд Тирволл дуунд оруулсан хэсэгтээ Лили Алленын хуучин найз залуугийн “эмзэг би”-г шүүмжилж, бүдүүлэг үг хэллэг ашигласан нь олны анхаарлыг ихэд татсан байна. Тэрээр дуундаа “Ямар ч залгуур тэр хоосон зайг нөхөж чадахгүй” гэх мэтээр илэрхийлжээ. Энэ нь Лили Аллен хуучин найз залуугаасаа салсан шалтгааныг илтгж байгаа бололтой.
Дууны шүүмжлэгчид болон фенүүд шинэ хувилбарыг өндрөөр үнэлж, Лили Аллен, Жэйд нарын хоорондын хамтын ажиллагаа маш амжилттай болсныг онцолж байна. Дууны үгний утга нь хүчтэй, зоримог бөгөөд хуучин харилцаанаасаа болж шаналж буй хүмүүст зориулагдсан мессежтэй гэж үзэж байна.