Бродвейн алдарт "Hamilton" мюзиклийн зохиогч, жүжигчин Лин-Мануэль Миранда ирэх онд шинэ төслөөрөө дамжуулан тайзнаа эргэн ирэхээр болсон тухай Rolling Stone мэдээллээ.

Тэрээр энэхүү шинэ төслөө жүжигчин, жүжгийн зохиолч Эйса Дэвистэй хамтран хөгжүүлж байгаа аж. "Warriors" нэртэй энэхүү мюзикл нь 1979 оны ижил нэртэй, шүтэн бишрэгчид олонтой сонгодог киноноос сэдэвлэсэн бүтээл юм. Киноны үйл явдалд Нью-Йорк хотын нэгэн бүлэг Кони-Айленд руу гэртээ харихаар хичээж буй тухай өгүүлдэг бол шинэ мюзикл нь үүнийг жендерийн өөр өнцгөөс харсан хувилбараар үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байна.

Лин-Мануэль Миранда нь Бродвейн ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг уран бүтээлч бөгөөд түүний энэхүү шинэ бүтээл нь үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна.