Америкийн рок хөгжимчин, дуу зохиогч, продюсер Линда Перри Мадоннатой хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Мадоннаг “суларсан”, залуу уран бүтээлч Чарли XCX-тэй өрсөлдөхийг хичээж байна гэж үзэж байгаагаа хэлсэн байна.
Линда Перри нь Кристина Агилера, Пинк зэрэг олон алдартай дуучдын дууг бичиж, продюсер хийсэн туршлагатай. Тэрээр Мадоннаг өөрийн стиль имижээ олж, урьдын хүчтэй байдалд нь эргэн ороход туслахыг хүсч буйгаа онцолжээ.
“Чи өөрийнхөө хүч чадалд эргэн ороход бэлэн болсон үедээ над руу залгаарай” гэж Линда Перри хэлсэн байна. Мадоннагийн хувьд энэ талаар ямар нэгэн хариу өгөөгүй байгаа бөгөөд Линда Перритэй хамтран ажиллах эсэх нь тодорхойгүй байна.
Мадонна бол поп хөгжмийн хатан хаан гэгддэг, олон арван жилийн турш хөгжмийн ертөнцөд ноёрхож ирсэн алдартай дуучин юм. Түүний хөгжим, стиль имиж нь олон сая хүмүүст нөлөөлсөн билээ.