Америкийн алдарт дуучин, реппер Лорин Хилл 2026 оны BET шагнал гардуулах ёслолын үеэр "Амьд домог" (Living Legend Icon Award) хүндэтгэлийн шагналын эзэн боллоо.

Ёслолын ажиллагааны үеэр түүнд хүндэтгэл үзүүлэх томоохон тоглолт болсон бөгөөд Doechii, SZA, Doja Cat, Queen Latifah, Nas, Ice Cube, Wyclef зэрэг нэр хүндтэй уран бүтээлчид оролцсон байна. Тэд Лорин Хиллийн уран бүтээл болон хөгжмийн салбарт оруулсан хувь нэмрийг онцлон, түүнд зориулсан үзүүлбэрүүдийг толилуулжээ.

Шагналаа гардан авсныхаа дараа Лорин Хилл үг хэлэхдээ: "Би хүмүүсийг бидний юу хийж чадахыг мэдээсэй гэж хүсэж байна" хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. BET буюу Black Entertainment Television нь хар арьст уран бүтээлчдийн хөгжим, кино болон спортын салбарт гаргасан амжилтыг үнэлдэг томоохон шагнал гардуулах ёслол юм.