Поп хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий уран бүтээлч Мадонна өөрийн шинэ төсөл болох 'Confessions II'-ын хүрээнд багтсан 16 дууг эрэмбэлэн танилцуулсан байна.

Тэрээр 21 жилийн өмнө гаргаж байсан алдарт 'Confessions on a Dance Floor' цомгийнхоо дараа ийнхүү дахин бүжгийн хэмнэл, клубын уур амьсгал бүхий бүтээлүүдээрээ сонсогчидтойгоо уулзаж байна. Billboard сэтгүүлийн мэдээлснээр, Мадонна энэхүү шинэ цуврал бүтээлийнхээ дуу бүрийг онцлон, эрэмбэлсэн нь шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг татаад байна.