Дэлхийн поп хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий уран бүтээлч Мадонна өөрийн шинэ цомог болох 'Confessions II'-г сонсогчдын хүртээл болголоо. Энэхүү цомог нь түүний 2005 онд гаргаж байсан алдарт 'Confessions on a Dance Floor' цомгийн үргэлжлэл юм.
Шинэ цомогт олон сонирхолтой хамтын уран бүтээлүүд багтсан байна. Тухайлбал, дуучин Сабрина Карпентер, Фэйд нартай хамтарснаас гадна түүний охин Лола Леон ч мөн уг бүтээлд оролцжээ.
Одоо та бүхэн 'Confessions II' цомгийг бүрэн эхээр нь сонсох боломжтой болсон байна.