Поп хөгжмийн ертөнцийн хатан хаан гэгддэг Мадонна (АНУ-ын дуучин, жүжигчин, хөгжмийн зохиолч) өөрийн ээлжит гайхалтай алхмаа хийж, залуусын дунд хамгийн ихээр танигдсан болзооны аппликейшн Grindr-тэй хамтран ажиллахаар болжээ.
Тэрээр энэ хамтын ажиллагааны хүрээнд “Confessions II” нэртэй шинэ төслөө танилцуулж байгаа бөгөөд Grindr хэрэглэгчиддээ зориулан хязгаарлагдмал тооны винил хуурцаг бэлэглэхээр төлөвлөж байна. Энэ нь Мадоннагийн фэнүүд болон Grindr хэрэглэгчдийн дунд маш том шуугиан тариад байна.
Мадоннагийн баг энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан ч, Grindr дээр ямар нэгэн онцгой арга хэмжээ эсвэл контент гарах нь тодорхой байгаа гэнэ. Магадгүй, энэ нь Мадоннагийн шинэ цомгийн сурталчилгаа байж болох юм.
Grindr нь ЛГБТК+ нийгэмлэгт зориулагдсан болзооны аппликейшн бөгөөд дэлхий даяар сая сая хэрэглэгчтэй. Мадоннагийн хувьд ч ЛГБТК+ нийгэмлэгийг байнга дэмждэг уран бүтээлч гэдгээрээ танигдсан. Тиймээс энэ хамтын ажиллагаа нь хоёр талын хувьд ч маш чухал ач холбогдолтой гэж үзэж болох юм.
Залуус аа, та бүхэн Grindr дээр Мадоннаг хүлээж байгаарай!